• modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis1.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis2.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis3.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis4.jpg

Онцлох мэдээ

Хурал

IMG045

 -Нийслэлийн засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Батэрдэнэ болон Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан ,дэд дарга Х.Галымбек нарын хамт 2013.04.09-нд агаарын чанарыг сайжруулах бүсэд эрчим хүчний хэмнэлттэй зуух нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх арга аргачилалын шинэчилсэн схем болон шинэчилсэн ажилбарыг дүүргүүдийн засаг даргын орлогч  нарт мэдээлэл өгөх хуралдааныг зохион байгууллаа.

 

дэлгэрэнгүй...
 
Семинар

------- Манай алба нь 2012.03.06 нд Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран  Япон  Улсад дунд болон богино хугацааны сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдийн Follow-up семинарыг “Air pollution” сэдвийн дор “Жайка”-ийн Дэлхийн байгаль орчны төв /JICA-GEC/-тэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Илтгэлүүдийг доорх холбоос дээр дарж илтгэлүүдийг үзнэ үү.

 

Маэда Хироюки 

Ч.Батсайхан /Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга /

Нийсэлийн Мэргэжлийн Хяналтын Газар


Jica Төсөл

Улаанбаатар хот дахь агаар бохирдлын асуудал
ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクト

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 2009 оны байдлаар 1120000 гэж албан тоо гарсан байдаг ч үүнээс гадна бүртгэлгүйгээр шилжин ирэгсэд байгаа бөгөөд одоо ч хотын хүн ам маш хурдацтайгаар нэмэгдсээр байна. Нийслэлд 3-н нүүрсэн галлагаат дулааны цахилгаан станц, 200 гаруй дунд оврын халаалтын зориулалттай жижиг загварын УХЗ (Усан халаалтын зуух: УХЗ), 1000 гаруй үйлдвэрлэлийн зориулалттай жижиг зуух, түүнээс гадна гэр хорооллын 140000 өрх айлын зууханд нүүрс шатааснаас ялгарах тоос тоосонцор нь агаарыг ихээхэн бохирдуулж, хотын оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна.

Нөгөөтэйгүүр Монгол улс нүүрсний арвин нөөцтэй орон учраас түлш эрчим хүчний баталгаат эх үүсвэр болох нүүрсийг түшиглэх хандлага ихтэй бөгөөд нүүрснээс татгалзахын тулд нэлээд урт хугацааны бодлого, хүчин чармайлт шаардлагатай. Мөн сүүлийн жилүүдэд автомашины хэрэглээ ихэсч, улмаар хар тугалгатай бензин өргөнөөр худалдаалагдаж байгаа тул угаарын хийн эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл ч сэтгэл түгшээж байна.

Тиймээс Монгол улсад сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нь засгийн газрын түвшинд ч, ард иргэдийн хүрээнд ч тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд олон хандивлагч байгууллага гэр хорооллын зуух, түлшний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Мөн агаарын чанарын загварчлал болон эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн судалгаа явуулж байгаа боловч цахилгаан станц, УХЗ зэрэг том, дунд оврын эх үүсвэрээс ялгарах бохирдуулагч бодисын тооцоог хараахан баталгаатай гаргаж чадахгүй байгаагаас ялгарлыг бууруулах арга хэмжээг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна.

Холбоосууд



Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 10-нд болж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах тухай, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. 2013 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын ойрын хугацааны зорилт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг үндэслэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох төслийг боловсруулж энэхүү төслийг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан тушаал, захирамжаар баталсан юм. Тус тушаал захирамжийн хүрээнд нийслэлийн гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол болох тоосонцорын хэмжээг багасгах, түүхий нүүрсний галлагаанаас үүдэлтэй хүхэрт ислүүдийг багасгах зорилт тавьжээ. Агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсэд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх зэрэг 7 дүүргийн нийт 99 хороог хамруулж тухайн бүсийг 3 дэд бүстэйгээр шинэчлэн тогтоож эрчим хүчний хэмнэлттэй зуухаар бүрэн хангахаар ажиллаж байгаа юм байна. 

-Дэлгэрэнгүй
 
“Улаанбаатар хотын боловсруулсан түлшний хэрэгжилт, сайжруулах арга зам”зөвлөгөөнийг зохион байгууллаа

oruulah 05

2013 оны 04 сарын 24-нд Төрийн ордны Иргэний танхимд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаарын чанарын алба болон Европийн сэргээн босголт, хөгжлийн банкны “Улаанбаатар хотын цэвэр агаарын санаачилга II” төсөл хамтран “Улаанбаатар хотын боловсруулсан түлшний хэрэгжилт, сайжруулах арга зам” зөвлөгөөнийг зохион байгууллаа. 
Зөвлөгөөнд оролцогчид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд боловсруулсан түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд нийлүүлэгдэж буй түлшний хангамж, хэрэгцээ, чанар, стандарт, шинжилгээний талаар болон цаашид авах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэв.

- Дэлэгрэнгүй
 
МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫН БИЕЛЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛОВ

“Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтуудын 2015 он хүртлэх хэрэгжилтийг эрчимжүүлэх” Үндэсний зөвшилцөх уулзалт 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэс хаан зочид буудлын хурлын танхимд болов. Нээлт, хурлын зорилгыг танилцуулж Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат, НҮБ-ийн суурин төлөөлөгч Сезин Синаноглү нар үг хэлэв. 

“ Монголын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явц, тоо мэдээлэл бидэнд юу хэлж байна вэ? Ямар зорилтууд удаашралтай байгаа вэ?” Нэртэй илтгэлийг Дотоодын зөвлөх Доктор Ш.Мөнхцэрэн тавьж, Эдийн засгийн хөгжлийн Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар хуралдааны нэгдүгээр хэсгийг удирдаж явуулав.
Хоёрдугаар хэсэг: Удаашралтай байгаа Мянганы хөгжлийн зорилтуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ. НҮБ-ийн Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Мохамэд Фолл хоёрдугаар хэсгийг удирдаж явуулав. НҮБ-ийн Ахлах эдийн засагч Доктор Саураб Синха “Удаашралтай байгаа Мянганы хөгжлийн зорилтуудыг 2015 оны эцэс хүртэл болон цаашид эрчимжүүлэх зорилгоор ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж болох вэ?” нэртэй илтгэлийг тавив.
Хурлын хаалт болгож Мянганы хөгжлийн зорилтуудын эрчимжилтийг хөгжлийн төлөвлөлт, хөтөлбөртэй уялдуулах, өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгийн үр дүр ба цаашид санал болгож буй үйл ажиллагааны тоймын талаар Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат үг хэлэв. Холбогдох удирдлагын бичиг баримт: Монгол Улсын Их Хурлын тогтоол . 2008.01.31. Дугаар 13. “Тогтоолд өөрчлөлт оруулах болон тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай”. Монгол Улсын Засгийн газрын тогтоол. 2009.04.15. Дугаар 113. “Тогтоол өөрчлөлт оруулах тухай”
Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилт, түүний үнэлгээ:
Зорилго долоо. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах.
Зорилт 14. Тогтвортой хөгжлийн зарчмыг улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлж хот суурин ялангуяа Улаанбаатар хотын агаарыг цэвэршүүлэх
34.Нэг хүнд ногдох нүүрсхүчлийн давхар ислийн ялгаралт (тонн/хүн)

-дэлгэрэнгүй ...
 
-ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

 БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАM ЦЭВЭР АГААРЫН САН

logo


Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 309 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу иргэн,аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох ажлын бүртгэл эхэллээ. Агаарынбохирдлыгбууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөнөөр оролцохыгурьж байна. Шалгуур үзүүлэлтийг хангасан материалыг 2013 оны 03 дугаар сарын 27- наас 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хангарьд ордон 401 тоот
Утас: 314876, 318551
Факс: 324632
И-мэйл хаяг:  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

-дэлгэрэнгүй ...
 
ГЭР ЦЭГИЙН ХАЯГ, БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН АЖИЛТНУУДЫН УТАС

ger tseg

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 15-с 1

Видео

Get the Flash Player To see this player.

Санал асуулга

Таны бодлоор Улаанбаатар хотын агаарыг аль нь хамгийн их бохирдуулж байна вэ?

56.4%
35.8%
3.6%
1.1%
3%
Loading...

Манай зочид

ӨнөөдөрӨнөөдөр22
ӨчигдөрӨчигдөр135
Энэ 7 хоногЭнэ 7 хоног793
Энэ сардЭнэ сард3592
HийтHийт68074

Цаг агаар